НаИТХ: ХУРЛЫН ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАВ

Иргэдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг судлан, гарц гаргалгааг олох, санал дүгнэлт гарган цаашид хийх ажлаа тодорхойлох зорилго бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны дарга, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хурлын дарга захирамжаар томиллоо.

Дүүргийн Чандмань-Налайх ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн ахлагчаар ИТХ-ын Төлөөлөгч С.Ялалт, гишүүдээр ИТХ-ын Төлөөлөгч О.Энхтайван, Ж.Мягмарсүрэн, Б.Болормаа, М.Эгэз, Ч.Идэрбат болон ИТХ-ын Ажлын албаныхан ажиллахаар болсон байна.

11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан ажиллах ажлын хэсгийнхэн 6 чиг үүргийн хүрээнд санал дүгнэлт гарган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.49.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.