“Эрүү шүүлтээс ангид байх эрх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар иргэн, олон нийтэд сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ, ХҮНЛЭГ БУС, ХЭРЦГИЙ ХАНДАХААС АНГИД БАЙХ ХҮНИЙ ЭРХ” нээлттэй хаалганы өдөрлөгийг Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн Тамгын газар, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр оролцогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа болон эрүү шүүлтийн хор аюул, түүнээс ангид байх эрхийн талаар төрийн албан тушаалтан, иргэн, олон нийтэд сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, хамтран ажилласан 7 аж ахуйн нэгж байгууллагад “Талархал” гардууллаа.
-
13 цаг 11 мин
-
15 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин