Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна. Тиймээс энэхүү нөлөөллийн аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийт та бүхэнд уриалж байна.

2024 оны аяныг “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход НЭГДЬЕ” сэдвийн дор НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн конвенцуудыг соёрхон, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төвлөрч байна.

Цаашид охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг хурдасгахыг НҮБ-аас уриалж, манай улс дэмжин ажиллахаа үүгээр илэрхийлж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.