Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ.
Тухайлбал:
-
Т.Буд багштай "X-Roses" уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН ЦОМ
-
"Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид “Ultra Jump” үзүүлбэрээр ХҮРЭЛ ЦОМ
-
МУГЖ Б.Баттулга насанд хүрэгчдийн төрөлд “Strongman” үзүүлбэрээр ТУСГАЙ ШАГНАЛ хүртэж, Монголын циркчид амжилттай оролцжээ.
Мөн 8 настай Б.Чингүүнжин "Монте-Карло-47" наадмын хамгийн бяцхан оролцогчоор тодорч, 2 метрийн өндөр тулгуур дээр 8 минут тогтсон амжилт үзүүлжээ.
-
19 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 08 цаг 40 мин
-
Өчигдөр 08 цаг 37 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
2025-01-30