Сумдад цахим хурлаар үүрэг, чиглэл өглөө
Үйл явдал
/
2020-03-12
Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сумдын удирдлагуудтай цахим хурлыг зохион байгууллаа.

Цахим хуралд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн, болон Онцгой комиссын гишүүд зэрэг холбогдох албаныхан оролцлоо. Цахим хурлаар сумдад дараах чиглэл, зөвлөмжүүдийг хүргүүллээ.

-Баяр ёслол тэмдэглэхгүй байх шийдвэрийг үл биелүүлсэн, ялангуяа тэмдэглэлт өдрөөр төрийн албан хаагчдыг цуглуулсан болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хууль тогтоомж захирамжийг биелүүлээгүй бол хариуцлага хариуцлага тооцно.

- Дархлаа сул, өндөр настан, бага насны хүүхэд, чихрийн шижин, сүрьеэ зэрэг халдварт болон халдварт бус, архаг суурь өвчтэй иргэдийн тоог гарган сумын ӨЭМТ-ийн хяналтанд авах

-Улсын хэмжээнд 5 хоногийн хугацаатай тандалтын судалгааны ажил явагдаж байгаа тул 2020 оны 3 сарын 2 ноос 03 дугаар сарын 10-ний хооронд гадаад улс орноос болон Улаанбаатар хот, бусад аймаг сум орон нутгаас ирсэн хүн байвал эмчийн хяналтад орж үзлэг, шинжилгээ хийлгэх, -Замын-Үүд, УБ хот хооронд зорчсон иргэд байгаа эсэхэд тандалт судалгаа хийх

-Суманд гарч буй постуудад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын урьдчилан сэргийлэх хангамжийг сум тус бүр тасалдуулалгүй гүйцэд хариуцан ажиллах

-Сумдын Шуурхай штаб үйл ажиллагаагаа идэвхижүүлж, мэдээллийг шуурхай өгч байх

-Төрийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх ажилд татаж оруулцах

-Жирэмсэн эхчүүдэд алсын дуудлагаар үйлчлэхийг үүрэг болгов.

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд аймаг, сумын төврүү орох болон гарах хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй тохиолдолд бичиг олгох бөгөөд аймаг, сумын төврүү орсон бол 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэлх хугацаанд буцаж орох, гарах хөдөлгөөн хийлгэхгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан, зайлшгүй тохиолдол гэдэгт ямар заалт орохыг аймгийн Онцгой комиссоос тогтоох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.