Хан-Уул Эко дүүргийн хөдөлмөрч өрхийн үйлдвэрлэгч нарыг танилцуулж байна
Үйл явдал
/
2021-10-27
Бүлгийн төсөлд шалгарч өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байгаа Эко дүүргийн иргэддээ ажлын амжилт хүсье
Хан-Уул дүүргийн хэмжээнд 34 бүлгийн 71 иргэний төсөл шалгарч, санхүүгийн буцалтгүй дэмжлэгт хамрагдан өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажлын байр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
?Есдүгээр хорооны ахмад настан Б.Пүрэв, хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Галбадрах нар бүлэг болж, гурван жил эмээлийн гөлөм гараар урлаж, оёж өрхийн үйлдвэр эрхэлж байсан бөгөөд бүлгийн төсөлд хамрагдснаар үйлдвэрлэлийн хурдыг нэмэгдүүлэн цахилгаан машин авч, нэг удаагийн эргэлтийн хөрөнгийн материалаар үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна.
?Та бүхэн хамтран ажиллах болон захиалга өгөх бол /99673230/ дугаарт холбогдон дэмжин ажиллана уу.
Өрхийн үйлдвэрлэгч нартаа ажлын өндөр амжилт хүсье.
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.