Хан-Уул Эко дүүргийн худалдаа, үйлчилгээний салбарынхан “Гоёлын модны төгөл”-тэй боллоо
Үйл явдал
/
2021-10-30
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эрүүл-Эко дүүрэг” зорилтыг дэмжин дүүргийн 21 дүгээр хорооны “Дөрвөн улирлалын цэцэрлэгт хүрээлэн”-д “Гоёлын модны төгөл” байгууллаа.
✅Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний 156 байгууллагууд хамтран тус байршилд 458 ширхэг гоёлын мод тарьж, өөрсдийн гэсэн төгөлтэй боллоо.
✅Цаашид гоёлын төгөлд тарьсан мод, бутны арчилж ургуулах тал дээр дүүргийн зүгээс онцгой анхаарч, аж ахуйн нэгж, байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.