Бусдыг хохироосон "ЖИ ТАЙМ" сүлжээний Э.Оюунчимэгт ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ оноожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-19

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жи тайм” сүлжээний хэргээр Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.