Үндэсний статистикийн хороо 2020 оны хагас жилийн тайлангаа танилцууллаа. 2020 оны эхний хагас жилийн байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчид 17 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5798 (25.4%)-аар буурчээ. ХДХВ/ДОХ-оор өвчлөгчид 3 -аар нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны зургадугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1130 болжээ Улаанбаатар хотод 2020 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 295 болсон байна.