Афганистанаас ирсэн 25 цэргээс коронавирус илэрлээ
Үйл явдал
/
2020-07-19

ХӨСҮТ-ийн мэдээлэл:

Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийт 555 хүний сорьцонд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд 530 нь вирус илрээгүй. Харин Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчдаас 25 хүнд коронавирус илэрлээ. Нийт 113 дайчин эх орондоо ирснээс одоогийн байдлаар 53-т нь коронавирус илрээд байна. Бид давтан шинжилгээгээр үргэлжлүүлж үзнэ. Үүнд онцгой анхаарал тавьж байна.

2020 оны долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн сайн дурын буюу эх орондоо буцаж байгаа БНХАУ-ын 240 шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс мөн вирус илрээгүй.

Тандалтын зорилгоор дотооддоо санамсаргүйгээр есөн сорьцийг сонгон шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгээс тус тус санамсаргүйгээр сонгосон байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Монгол Улсад нийтдээ батлагдсан тохиолдол 287, үүнээс эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна. Биеийн байдлыг үнэлж үзбэл 69 хүн хөнгөн, таван хүн хүндэвтэр байна."

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.146.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.