Тусгаарлалтаас гарсан ламхай нар Гандантэгчинлэн хийдэд ном хурж байна
Үйл явдал
/
2020-07-19

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор  өнгөрсөн сард эх орондоо ирсэн  ламхай нар тусгаарлалтаас гараад байна. Тэд өнөөдөр /2020.07.18/ Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд ирж, хурал номоо хурж байна.

 Улсын Онцгой Комиссын шийдвэрээр зургадугаар сарын 13-нд Бүгд найрамдах Энэтхэг улс болон Лаос улсаас 251 иргэнээ татаж авсан юм. Энэ үед Гоман дацанд шавилж байсан 229 ламхай нар эх орондоо ирсэн. Хүүхдүүдийн нислэгийн зардлыг ар гэрийнхэн нь төлсөн бол тусгаарлах байранд байрлах хугацааны зардлыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шийдвэрлэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.