С.Баатаржав генералын оронд Ж.АМГАЛАН хурандаа ЦЕГ-ыг удирдах уу?
Үйл явдал
/
2020-07-19

31 дэх засгийн газар байгуулагдаж сайд, дэд сайд нар шинээр томилогдсон. Үүнд Хууль зүйн дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар гишүүн томилогдож дэд сайдаар нь ЦЕГ-ын дарга дотоодын цэргийн командлагч С.Баатаржав зэрэг нэмэн томилогдлоо. Түүний албан тушаал эзэнгүй байгаа бөгөөд түүний ажлыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нарын нэг нь үргэлжлүүлэх магадлалтай хэмээн яригдаж байна. Энэ хоёр хурандаагаас Ж.Амгалан хурандаа илүү боловсрол өндөртэй, ажлын туршлагатай юм.Түүнд хийсэн ажил их бий. Албаных нь онцлого болоод ч тэрүү, олны анхааралд8 хараанд байдаг нэгэн. Аливаа улс оронд нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал гэдэг амин чухал асуудал байдаг. Ажил хийсэн хүн муу нэр зүүдэг хойно, ялихгүй шалихгүй яриа бол байдаг л зүйл. Хийсэн ажлаараа үнэлэгдэж, нас намбыг нь бодолцдог бол энэ хүн ЦЕГ-ын дарга болох байх гэж харж, дэмжиж сууна. Сүүлийн нэг жилийн дотор: 1. Утааны асуудал /нүүрс хязгаарлалт, хяналт/ 2. Уул уурхайн асуудал /цэгцэлсэн/ 3. 800 хятадын асуудал /эх оронруу нь буцаасан/ 4. Коронавирус /эх орондоо нэвтрүүлэлгүй, аюулгүй байдлыг хангаж хамгаалсан/ 5. УИХ-ын сонгууль /аюулгүй байдлыг хангасан/ гэх мэт ажлуудыг хийж, хийсээр байна. Удирдлагын зохион байгуулалт гэдэг аливаа ажлын гүйцэтгэлд маш чухал нөлөө үзүүлдэг. Түүнийг бэлтгэгдсэн "стратегич" гэдгээр нь хамт олон нь хүндэлдэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.103.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.