А.Амбасэлмаа: Эдгэсэн 20 гаруй хүнд вирус дахин илэрсэн
Үйл явдал
/
2020-07-22

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.07.21/хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Долдугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 713 иргэнийг татан авлаа. Өнөөдрийн байдлаар 3042 иргэн ажиглалтад байна. Ажиглалтад 211 хүүхэд байна. Ажиглах нийт 36 байранд нийт 82 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Дадлагажигч эмч нарын талаар хүмүүс буруу ойлгож байна. Дадлагажигч эмч бол 1-2 жил ажилласан туршлагатай. Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад буй 1239 иргэнд 125 өрхийн эмч мэргэжилтнүүд хяналт тавьж байгаа юм. Завхан, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий аймагт иргэд гэрийн тусгаарлалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 61 иргэн эмчлүүлж байгаагаас тархины цус харвалттай, хөхний хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэсэн зэрэг 7 хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна.

ХӨСҮТ-д уржигдар /2020.07.19/-д гэрийн тусгаарлалтад байсан нэг эх амаржиж 3кг 700 грамм охин төрсөн. Мөн орон нутгийн чиглэлд 6054 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Манай улсад нийт бүртгэгдсэн халдвараас 213 нь эдгэсэн. Эдгээр хүмүүсийг бид дараагийн шатны сувилалд шилжүүлж, ажиглаж байна. Шууд эмнэлэгээс гаргаж болохгүй байгаа учир нь эдгэсэн хүмүүсээс 20 гаруйд нь вирус дахин илэрсэн тохиолдол гарч байна. Бид дотооддоо алдаагүй тул дэлхийн бусад улсаас өөр арга хэмжээ авч байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.196.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.