Трамп: Надаас илүү эх оронч хүн байхгүй
Үйл явдал
/
2020-07-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо амны хаалт зүүхээс татгалзаж байгаад долдугаар сарын 11-ны өдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр анх удаа амны хаалт зүүсэн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн энэ үйлдлээ эх оронч үйлдэл хэмээн онцолжээ.

Трамп өөрийн твиттертээ “Бид үл үзэгдэх Хятад вирустэй тэмцэж байна. Олон нийтийн дунд орохдоо амны хаалт зүүхийг олон хүн эх оронч үйлдэл гэж үздэг. Надаас илүү эх оронч хүн байхгүй. Та бүхний хайртай Ерөнхийлөгч” хэмээн жиргэсэн байна. Ингэхдээ тэрбээр өөрийн амны хаалттай зургаа нийтэлсэн байсан юм.

Тус улсын цар тахалтай тэмцэх ажлын алба дөрөвдүгээр сард амны хаалт зүүхийг анх удаа зөвлөмжиндөө нэмсэн бөгөөд үүнээс өмнө Ерөнхийлөгч Трамп хүн бүр заавал амны хаал зүүх нь хүний эрх чөлөөнд халдсан үйлдэл, сул доройн шинж гэж мэдэгдэж байсан юм. Түүний дээрх жиргээнд хүмүүс дургүйцлээ илэрхийлж, "Хятад вирус биш Трамп вирус гэвэл таарна", "Бүх байшин нь шатаад дууссаны дараа галын хор худалдан авчээ" гэх мэтээр ёгтлон бичжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.