Баянзүрх дүүргийн 129 цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа нь авлигын хэрэгт холбогдон ажлаасаа халагдсан хэдий ч түүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэг хаагджээ. Түүний дараа тэрээр буцаад ажилдаа орох хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалд нь дахин томилох шийдвэр гарчээ.
Энэ шийдвэрийг 129-р цэцэрлэгийн багш, ажилчид эсэргүүцэн суулт хийж байна. Тодруулбал Ө.Алдармаа нь анх 2014 онд 129-р цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон очжээ. Ажиллаж байх хугацаандаа удаа дараа хууль бус үйлдэл хийж байсан тухай ажилчид хэлж байна. Тэрээр нэг ангид суралцах ёстой хүүхдийн тооноос хэтрүүлэн хахууль авч хүүхэд элсүүлдэг байжээ. Нэг хүүхдийг 1.000.000-1.500.000 төгрөгний ханшаар элсүүлдэг байжээ. Мөн түүнчлэн багш нарынхаа нэр дээр цалин бичүүлэн гаргуулж авах, цэцэрлэгийн тохижилт нэрээр эцэг эхчүүдээс 15-37 мянган төгрөгний хандив цуглуулан авсан байна.
-
4 цаг 18 мин
-
22 цаг 6 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13