УИХ-ын гишүүн асан "Сод Монгол" группын Содномпилийг ХАТГАЛД 5 га газар хашаалж булаг шанд ширгээсэн гэв
Үйл явдал
/
2020-07-23

УИХ-ын гишүүн асан "Сод Монгол" группын Содномпил Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 5 га газар амралтын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд ашиглах явцдаа ГУРВАН өрхийг эзэмшилгүй болгоод зогсохгүй булаг, шанд ширгээсэн асуудалд нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлэв. Хатгал тосгодын иргэд нэгдэж холбогдох газруудад гомдол гаргахаа илэрхийллээ. 

 

Иргэдийн мэдэгдэлд дурьдсанаар  "Хөвсгөл нуурын зүүн эрэгт байрлах ХАЙЧИЙН АМ -д 10 гаруй малчин айл нутагладаг. Эдгээр айлуудын иргэд өвөг дээдсээсээ эхлүүлээд үр хүүхэд ах дүү нараараа хотлон малаа маллаж байгаль дэлхийгээс хайр хишиг хүртсээр амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн. Миний бие ч мөн адил энэ сайхан газар нутагтаа төрж, өсөж, үхэр малаа хариулан амьдарч эзний ёсоор байгаль орчноо хамгаалсаар ирсэн.

Гэвч ойрын жилүүдэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөн улсын ажил хийж байгаа нэрийдлээр газрыг хэдэн га-аар нь хашиж амралтын газар байгуулж байна. Үүний тод жишээ бол "ЗАЛУУ МОНГОЛ" ХХК-ийн М.СОНОМПИЛ /УИХ гишүүн асан/ гэгч этгээд хууль бусаар амралт байгуулан 5 га газрыг хашаалан малын бэлчээр ундны усны замыг хааж мөн цаашлаад хамгийн эмзэглүүштэй зүйл нь нутгийн 3 айлын хашааг нурааж эзлэн түрэмгийлж дайран булаан авч, булаг шандны ундрагыг хашиж байшин барьж машин техникээ байрлуулж ширгээсэн асуудал гарлаа.

Иймд 2020-07-16 энэ өдөр нутгийн 30 гаруй иргэд болон ХАТГАЛ тосгоны ХАЙЧ багт харъяалагддаг "ЭВТ ОРГИЛ" ойн нөхөрлөлийн гишүүд, "ЦЭНХЭР СУВДЫН ЭЗЭД" ТББ удирдлага, гишүүд "ХАТГАЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ" газар дээр нь таслан зогсоох үйл ажиллагаа явууллаа. ГАЗАР НУТГИЙНХАА ТӨЛӨӨ БИД ОДОО Л ТЭМЦЭХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ТЭМЦЭХ БИЛЭЭ. БИД ХЭДИЙ БОЛТОЛ ЭЦЭГ ӨВГӨДӨӨС УЛАМЖДАГДАН ИРСЭН ҮР ХОЙЧДОО ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ ГАЗАР НУТГАА ЭРХ МЭДЭЛ, ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ЭТГЭЭДҮҮДЭД АЛДАХ ЁСТОЙ ГЭЖ. ХАТГАЛЧУУД ТА БҮХЭН БИДЭНТЭЙ НЭГДЭЖ ЭРХ АШГАА ХАМТРАН ХАМГААЛЬЯ" гэжээ 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.