Доналд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдох боломж бараг үлдээгүй
Үйл явдал
/
2020-07-23

АНУ-ын ерөнхийлөгч, дэлхийд хамгийн их эрх мэдэл атгасан эр гэж хэлж болох Доналд Трамп ерөнхийлөгчийн суудлаас энэ онд ''халагдана''. Тэрбээр аль хэдийн дахин нэр дэвшинэ гэдгээ зарласан ч түүнийг дэмжих хүмүүс тийм ч их байхгүй л болов уу. Арьс өнгө, үндэстнээр ялгаварлаж, Америк хэмээн цээжээ дэлдэж, ''поп''-рох дуртай түүнийг дэмжигчид нь хүртэл хөсөр хаясан. 

Цар тахлын эсрэг олигтой арга хэмжээ аваагүй, зөвхөн Хилларигийн ''бөгсийг ухаж'' имейлийг нь дэлгэж төрд гарч ирсэн түүнд одоо ''хөөдөх'' хүн үгүй учир ялалт баригдахгүй л болов уу.

Одоо ч дарагдаагүй цар тахалд 140,000 Америкчууд амь насаа алдсан. Ажилгүйдлийн түвшин 11% болж өссөн. Твиттерт хий хоосон юм ярьж, бүдүүлэг аашилж, өөрийгөө өрөвдөж, бусдаас бурууг хайдаг түүнийг одоо өрөвдөөд сонгох Америк үгүй болжээ.

Трампын нас ч явлаа, залуу, чадварлаг, ухаалаг, энэрэнгүй хүмүүст эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон биз дээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.78.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.