Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ
Үйл явдал
/
2020-07-23

Засгийн газрын /2020.7.22/ ээлжит хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилсон байна.

Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.

Мөн Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.