ЦЕГ-ыг Ж.Болд удирдана
Үйл явдал
/
2020-07-23

Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд томилогдлоо. Өмнөх дарга, бригадын генерал  С.Баатаржав нь  ХЗДХ-ийн сайдаар томилогдсонтой холбогдуулан  дээрх томилгоог хийжээ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг тус тус томиллоо. Засгийн газрын хуралдаанаар бусад томилгоог хэлэлцэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.