50.000₮ зовлон дээр зооглогсод ХЭН БЭ?
Үйл явдал
/
2020-07-25

Дэлхий нийтийг цочиролд оруулсан Ковид Монголчуудыг ч ялгаагүй тэвдүүлж байна. Гадаадаас эх орондоо ирэхийг хүсэгчдийн цуваа тасрахгүй, тасрахгүй нь ч тодорхой. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг гэх хэлц үг биелэлээ олж ТӨРИЙН алба хааж буй шат шатны нөхдүүд чих халууцуулсаар... 

Гадаад суух Монголын консул, элчингийнхэн хахуулиар нэрсийн жагсаалтыг хэдэд жагсахыг шийдэж байна гэх мэдээлэл гарсаар удав. УИХ сонгууль өнгөрч шинэ засаг байгуулагдсанаар энэ 7 хоногт шадар сайд Я.Содбаатар гадаадаас ирэх иргэдийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэг болгосон тушаал гаргав. Үүнтэй зэрэгцэн анхнаасаа шүүмжлэл дагуулсаар ирсэн 14 хоног болон 21 хоногийн тусгаарлалтын нөхцөл, хоолны чанарын асуудал тасарсангүй. Ихэнх иргэд өөрсдөөсөө ахдсан зардал гаргаж МИАТ-ын 2 дахин нугалсан үнэтэй билетээр 21 хоногт өдрийн 50,000 такс төлж зэмлүүхэн хоолтой, сэтгэлзүйн вакум орчинд хугацаат өдрүүдийг өнгөрүүлж гэрийн бараа харж буй.  

 

Тусгаарлалтанд байранд байрлаж, ажиллаж буй эмч нар 13 литрийн багтаамжтай 2 халуун сав хоолыг замаас нь авсан байна. Удирлагууд шалгалт хийж хоосон халуун савуудыг олж авсан

Үүний нэг жишээ нь энэ сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн хоол, хүнсний асуудал. Тэд баруун дөрвөн замд байрлах “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдсан. Буудлын орчин нөхцөлийн хувьд тухтай сайхан байгаа ч хоолны хувьд хүртээмжгүй муу байгаа талаар иргэд шүүмжилсээр байна. Тус буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн “Өдрийн хоол заримд нь хүрээгүй, хаанаас эхлэж тарааж байгаагаасаа шалтгаалаад нэлээд хүмүүст дутсан, за яахав гэсэн орой бас ахиад тийм зүйл болсон. Бид чинь 2 хоногийн турш хоол идээгүй байсан хүмүүс. За тэгээд ирсэн юм чинь өгснийг нь дуугай идэхгүй бол ахиад л “бөөн юм болж ирчихээд, дээрээс нь залуу хүн байж өл дааж чадахгүй” гээд заримд нь адлагдана гэж бодоод байж байсан.

Тэгсэн миний хажуу өрөөний 2 зээтэйгээ ирсэн эмээ гээд гурван хүний дунд нэг л хоол өгсөн. Тэгээд залгаад хэлтэл “Уучлаарай, манайх хоол гаргахгүй, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ газраас хоол мэднэ , цаанаас нь 6 хүний хоолыг 27 хүнд тарааж өг гэсэн юмаа” гэж хэлсэн. Тэгээд ШШГЕШ-ын даргатай холбогдож асуухад, 13 литрийн 2 халуун сав хоолыг бидэнд үйлчилж буй эмч нар замаас нь тууснаас болж тусгаарлалтад байгаа зарим иргэдэд хоол хүрээгүй болж таарлаа. Пост оруулж байж удирдлагууд мэдэж, шалгалт хийж хоосон 2 халуун саваа олжээ. Үүнээс болж дөрвөн давхарын бүх хүмүүс хоол идэж чадаагүй. Хоолны хэрүүл муухай ч үүнийг авах гээхийн ухаанаар хандана биз дээ” хэмээн өөрийн нүүр хуудсандээ мэдээлжээ.

Тусгаарлалтанд ажиллаж буй эмч нарын хоолны зардал хэд байдаг вэ

Энэхүү асуудлаас “Өнгөрсөн хугацаанд ажиллаж байгаа эмч нарын хоолны зардлыг хэр бодитой, шударга шийдэж ажилласан бэ? Ирсэн хүмүүсийн төлсөн төлбөр, хандив тусламж, нөөц сангийн хөрөнгө зөв зүйлдээ зарцуулагдаж байна уу? гэсэн асуулт урган гарч ирж буй.

Халдвар гарч эхэлснээс УОК-т иргэд, ААН, байгууллагуудын зүгээс 7.1 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 3.5 тэрбум орчим нь бэлэн мөнгө байжээ. Одоогоор энэхүү хандивын мөнгөнөөс 957 сая төгрөгийн үлдэгдэл байгааг ОБЕГ мэдээлсэн. Харин үүнээс 100 гаруй сая төгрөгийг “Улсын онцгой комиссын Шуурхай штабт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжигч чацарганы тос худалдан авах”-д зарцуулжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.