Аж ахуйн нэгж, байгууллагад :
-Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
-Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
-Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх
-Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
-Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
-Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
-Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
-Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
-Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
-Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
-Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх
-Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
-Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
-Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
-Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
-Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх
-Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
-Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх
АЖИЛЧИН, АЛБАН ХААГЧДАД :
-Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
-Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
-Гараа сайтар савандаж угаах
-Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
-Амны хаалт зүүх
-Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
Үйлчлүүлэгчдэд :
-Амны хаалт зүүх
-Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
-Хүн хоорондын зай барих
- Аль болох цахимаар үйлчлүүлэх
-Олуулаа ирэхгүй, бага насны хүүхэд дагуулахгүй байх
-
4 цаг 35 мин
-
22 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13