Голын салаан дотор барьсан хашаануудыг албадан буулгалаа
Үйл явдал
/
2020-07-25

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 513 дугаар захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ Улиастайн гол”-ын 50 метрийн онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан 24 хашаа албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Баянзүрх дүүргийн ГЗБА-ны Газар зохион байгуулагч Д.Пүрэвсүрэн: Буулгасан хашааны эздэд үер усны аман дуур буусан байгааг сануулж хашаагаа буулгахыг удаа дараа сануулж, шаардаж ирсэн. Гэтэл иргэд дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн мэдэгдлийг тоодоггүй, ирдэггүй.

Хашаан дээр наасан шаардах бичгийг хуулаад хаячихдаг. Зарим айлууд орц гарц хаагаад хашаагаа барьчихсанаас болоод галын машин, түргэн тусламж хүрч чадахгүйд хүрээд байгаа учраас албадан буулгаж байна гэлээ. Улиастайн голын наад эрэг БЗД-ийн 9 хороонд харъяалагддаг. Эрэг даган буусан олон айл газар эзэмших болох өмчлөх гэрчилгээ авалгүй амьдарсаар иржээ. Албадан буулгасан хашааны буурийг даган овоорсон энэ их хог өнгөрсөн долоо хоногт орсон борооны усыг даган урсаж ирсэн бөгөөд дахиад жаахан л орсон бол энэ хавь нэлэнхүйдээ усанд автахаар байжээ. Буулгасан хашааны олонхи нь голын салаан дотор барьсан.

Гэрийн бууриа блокоор тойруулж, дотор нь хайрга асгасан ч усанд автсан. Голын эрэг дээр барьсан бие засах газрын зарим нь нурж унасан, унахад маш ойрхон байгаагаас гадна үерийн усаар дүүрч, хүний ялгадас хөвсөн ус голын урсгалтай нийлж. Тэндээс нь хүн, мал ундаалж, машин тэргээ угааж, хүүхэд багачууд шумбаж тоглож байна. Иймээс нийтийн эрх ашгийн үүднээс албадан чөлөөлөлт хийгдлээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.