Тарваганы таван тулам тээвэрлэн явсан зөрчлийг илрүүллээ
Үйл явдал
/
2020-07-25

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь 47-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрч мөн Архангай-Улаанбаатар чиглэлийн 85-88 АРА улсын дугаартай KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд таван ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.