“Монос” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлж сая түр завсарлалаа.
Түүнийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тухайн үед Х.Бат-Ялалт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Шүүхийн шатанд удтал маргаантай байсан дээрх асуудлаар Х.Бат-Ялалтыг 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихийн нь өмнөхөн “Шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Улмаар шүүх хурлыг эхлүүлээд байгаа нь энэ юм.
Шүүх хурал болохоос өмнө Х.Бат-Ялалт “Би Л.Эрдэнэчимэгийг дарамтлаагүй, мөнгө аваагүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэрээр өнөөдөр шүүх хуралд ч ийн мэдүүлсэн байна.
-
4 цаг 33 мин
-
22 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13