Н.Золжаргал нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Үйл явдал
/
2020-07-28

Нийслэлийн прокурорын газраас Б.Болор, Д.Эрдэнэбат болон Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 188 хавтаст эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авчээ. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгаж буй юм. 

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдааныг  долдугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт товлон зарласан боловч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхээс тэдгээрийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж өнөөдөр буюу долдугаар сарын 27-ны 10.00 цагт  товлосон нь юм. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.111.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.