“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авах процесст УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.07.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.
Дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тэдний гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял оноох хуулийн зүйл заалтаар зүйлчилжээ. Тодруулбал "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.
-
4 цаг 28 мин
-
22 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13