БНСУ-ын Каннам дүүрэгт орон сууц эзэмшдэг МУ-ын засгийн газрын сайд хэн бэ?
Үйл явдал
/
2020-07-28

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо баячуудын гэгддэг Ганнам дүүрэгт гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, тэдний дунд монголчууд ч байдаг талаарх мэдээлэл бий. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын нэг нь тухайн дүүрэгт орон сууцнууд худалдан авчээ. Тэдний энэхүү худалдан авалт үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын хувьд ихээхэн анхаарлыг нь татжээ. Учир нь дэлхий нийтэд Ковид-19 цар тахлын улмаас улс орнууд эдийн засгийн хүнд байдалд орсон ч үл хөдлөх хөрөнгийн ханш хэзээ ч унахгүйн баталгааг Монголын Засгийн газрын сайд энэ үйлдлээрээ батлан харууллаа гэж шуугих болжээ. Үүнийг бататгах мэдээлэл БНСУ-ын мэдээллийн сайтад анх дэлгэгдсэн бөгөөд Ганнам дүүргийн нэр хүнд АНУ, Хонг Конгтой ойролцоо боллоо. Тиймээс гадны улстөрч, бизнесменүүдийн сонирхол татаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч энэ хэрээр өсч байна хэмээжээ.

Тус тойрогт орон сууцны үнэ 600 саяас эхэлдэг. Монгол төгрөгөөр бол 1.4 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг. Харин хаусын хувьд байршил болон газар байшингийн хэмжээ,  хийцээсээ хамаарч өндөр үнэлсэн байдаг аж. Түүнчлэн тухайн улсад гадны иргэн 500 сая воноос дээш хөрөнгө оруулалт хийвэл визний ангилал нь өөрчлөгдөхөөс гадна эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл нь бүрддэг аж. Ингэхдээ тухайн иргэн өөрийн харьяалал бүхий улсаас 500 саяас дээш воныг БНСУ-ын банк руу өөрийн нэрээр гуйвуулах бөгөөд хуулийн дагуу олсон орлого, ашиг гэдгээ нотлох зайлшгүй шаардлагатай аж.

Нэгэн үе монголын томоохон бизнесмэнүүд БНСУ-ын Ганнам дүүрэг болон Чэжү аралд газар, хаус худалдан авч, тус улс руу чөлөөтэй нэвтэрдэг байсан бол энэ удаа улстөрийн хүрээнийхэн ийнхүү бэл бэнчингээ гайхуулах болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.