ЭМЯ: Тарваган тахлын нэг тохиолдлын шинжилгээ, эмчилгээнд 100 гаруй сая төгрөг зарцуулж байна
Үйл явдал
/
2020-07-28

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тухай ээлжит мэдээ, мэдээллийг хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл

“Завхан болон Баянхонгор аймгуудад гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн тус сэжигтэй тохиолдлуудтай ойрын хавьталд байсан найман хүний сорьцод шинжилгээг хийлгэсэн. Сорьц өнөөдөр ирж байгаа. Мэргэжлийн байгууллагаас хэлээд, сэрэмжлүүлээд байхад тарваганы мах идсэн, халуурсан, гүйлгэсэн, булчирхай цочсон шинж тэмдэгтэй хүмүүс ирж байна. Иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж нэг хүний тарваган тахлын шинжилгээ, эмчилгээнд улсаас 100-гаад сая төгрөгийн зардал гарч байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.177.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.