НОБГ-ын барилгыг нурааж, шинээр барьж эхэлжээ
Үйл явдал
/
2020-07-28

Нийслэлийн Онцгой байдлын газрын барилгыг нурааж, шинэ барилга барьж эхэлжээ.

Бид энэ талаар холбогдох хүнээс тодруулахад, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Онцгой байдлын газрын барилгыг буулгаж, шинээр барих ажил эхэлсэн. Тус барилгыг ашиглалтад орох хүртэл Хан-Уул дүүргийн “Алтай хотхон”-ы хажууд байрлах “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-д нүүж ороод байна хэмээсэн юм. Түүнчлэн хуучин барилга нь стандартын шаардлага хангахгүй болсон учир нураах шийдвэр гарсан гэв.

Уг барилгын ажлыг 2021 оны аравдугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй буй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.101.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.