Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авжээ. Уг өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны 08 дугаар сарын 24-нд “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэмээн хуулийн байгууллагууд үзэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгосон гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 8-нд хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг нэг удаа хойшлуулж байжээ.
-
4 цаг 33 мин
-
22 цаг 21 мин
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13