Ирэх зургаан жил ТӨРИЙН ТАМГА атгахаар бэлдэж буй эрхэмүүд
Үйл явдал
/
2020-07-29

2020 оны УИХ-ын сонгууль дуусч ялсан нам баяраа тэмдэглэж, ялагдсан нам шарын үг чулуудсаар сонгуулийн сонин хачин тэгэс гээд намжсан хэдий ч дараагийн сонгуулийн чимээ ойртсоор л. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй эрхэмүүд.

МАН-аас Д.Лүндээжанцан нэр дэвшихээр яригдаж байна. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж С.Одонтуяад өвдөг шороодсон билээ. Үүгээр түүний улстөрийн карьер дууссангүй . Тэрээр МУ-ын төрийн тэргүүн болохоор бэлтгэж буй. 1990 оноос эхлэн улс төрд орсон тэрээр өдгөө түмэнд хэлэх үгтэй, төрдөө үнэнч зүтгэсэн нэгэн. Гэсэн ч түүний төр улсаа гэх сэтгэл нь дуусашгүй, дундрашгүй юм гэдгээ нотлон ахиад л нэг сонгуульд бэлтгэж буй.

100 жилийн түүхтэй МАН-ын дарга МУ-ын ерөнхий сайд У. Хүрэлсүх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг олны дунд түгсэн. Ард түмний хайртай хүү, шудрага үнэний нүүр царай гэх тодотголтой У.Хүрэлсүхийн хэлсэн нэг үг л улс орныг өөрчлөх хүчтэй гэдийг саяны УИХ-ын сонгуулиар харуулсан. “Багаар дэмжээрэй” хэмээн түүний хэлсэн үг МАН-д 62 суудал авчирсан. Түүнд ингэж итгэж буй ард түмэн түүнийг төрийн удирдагч болгож мэдэх л юм.

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ хэмээн яригдаж байна. "Энхрий хайрт, эрх мэдлийн эгнэшгүй эзэн Хаантан” хэмээх тодотголтой тэрээр Энхсайхан, Эрдэнэбат, Баярцогт, Да.Ганболд, Бямбасайхан нарыг хоморголон хорьсон. Гэвч манай эгнэшгүй хүчит, ялгуусан алдарт, яруу төгөлдөр хаантан чинь 17 чингэлэг спиртийн хэргээс эхлээд  ял аваад хоригдчихоор тэднээс дутхааргүй томоохон хэргүүдтэй. Монголд цаазын ялыг сэргээнэ, Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгоно хэмээн мөрөөдөгч тэргүүн маань дахин нэг удаа хүч үзэж магадгүй

 

2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж Орхон аймагт ялалт байгуулсан тэрээр эхний сонгуулийн хөлсөө хатааж амжилгүй дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй. Түүний хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж Х.Баттулгад өвдөг шороодсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.