Ямба нь ихэдсэн, ялзарсан томилгоо
Үйл явдал
/
2020-07-30

Хүүгээ тусгай үүргийн онгоцоор ирж байгааг ч мэдээгүй хамгийн гэнэхэн шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоот Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилогдож олны дургүйцлийг хүргэсэн нь одоо ч намдаагүй байхад араас нь УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хүүгээ Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан боловч олны шүүмлэлд өртөж цуцлагдсан гэх шум бий. Гэвч улстөрд өвдөг шороодсон сайд асаны хүү Н.Анхбаяр  ГХЯ-ны Төрийн нарийн бичгээр томилсон гэх мэдээлэл байна. 

Унасан бөх ууртай. УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин ялагдал хүлээсэн  тэрээр сонгуулийн дараа Үндсэн хуулийн цэцэд орно гэсэн шум гарсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон тооны зөвлөхөөр томилогдсон юм. 

Монголын улстөрд Намбарын Энхбаяртай дутуугүй хорчин өвгөдөд Монголын төр, ард түмэн өргүй байлтай. Даргын хүү дарга болдог жишиг авилгал, салбар салбарын уналтанд нөлөөлсөөр ирсэн. Загас толгойноосоо өтдөг гэдэг бид хэдийн толгойноосоо ялзраад буй нь төрийн өндөр албыг тойрсон томилгоо энэ мэтчилэнгээр үргэлжилж буй нь эмгэнэлтэй. 

Өндөр ямба суудалд ахин залрахгүйгээр суудлаа өгсөн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын хүссэн томилгоог эс зөвшөөрөх аваас У.Хүрэлсүхийн засгийн газрын нас дойлоор тоологдох гээд байв уу? гэсэн хардлага төрүүлэв...

МАН-ын хөгшчүүлд Монголчууд бид өргүй. Тэдний насаараа ТӨРИЙН ажил хийсэн нь хүүхдээ угсаа залгамжлуулах шалтгаан биш!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.