Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо тоглоомын иж бүрэн талбайтай боллоо
Үйл явдал
/
2021-10-26
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад орлоо. УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн санаачлагаар уг талбайг байгуулсан бөгөөд нээлтийн ажилд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон хороодын ажилтан, албан хаагчид, иргэд, хүүхэд залуус оролцлоо.
 
Гэрэл цахилгаангүй, бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй байсан уг хэсэгт буюу 1100 мкв талбайд сагсны талбай, хүүхдийн тоглоом, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг ийнхүү ашиглалтад оруулж байна.
 
Цаашид иргэдэд зориулсан бүтээн байгуулалтын ажлуудыг шат дараатай хийнэ гэдгээ дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нээлтийн үеэр хэллээ. Тухайлбал 24 дүгээр сургуулийн дэргэд Олон Улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулсан билээ. Мөн 10 дугаар хороонд стандартад нийцсэн, иргэдэд үйлчлэх томоохон эмнэлэг барихаар судалгаа хийгдэж байгаа юм.
 
Гэр хороололд хүүхэд залуус, тав тухтай тоглох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.