ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Хятадын өргөн чөлөө буюу одоогийн Ж.Самбуугийн гудамж
Үйл явдал
/
2021-10-28
Ж.Самбуугийн гудамж нь 1820-1825 оны үед Их хүрээн дэх Түшээт хан аймгийн суурин жасааг баруун дамнуурчны пүүсүүдээс зааглан үүсчээ. Энэ гудамжийг тэр цагаас Хятадын өргөн чөлөө хэмээн нэрлэх болжээ.
 
ХХ зууны эхэнд Гандангийн зүүн хүр дор, одоогийн Гэсэр сүмээс Нэгдүгээр дэлгүүр хүртэл үргэлжилсэн Хятадын өргөн чөлөөний хойд хэсэгт Хятадын есөн гудамж буюу Баруун дамнуурчин, урд талд Төвдийн хороо, худалдааны нарийн гудмууд байв. Өргөн чөлөөнд малын зах буюу морь, тэмээ, үхэр, хонь худалддаг захууд голдуу байв. Мөн зарим үед малын захтай нэг дор өвс, түлээний зах байжээ.
 
1921 оны 7 дугаар сарын 8-нд МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Монгол Ардын журамт цэрэг энэ гудамжаар Нийслэл хүрээнд орж ирсэн учир тус өргөн чөлөөг “Коминтерний гудамж” хэмээн нэрлэжээ. БНМАУ болон БНХАУ- ын хооронд найрамдалт харилцаа сэргэсэнтэй холбогдож 1950 оноос энэ гудамжийг “МаоЦзедун”-ы, 1960-аад оноос “Найрамдал”-ын, 1972 оноос Ж.Самбуугийн, 1981 оноос Хувьсгалчдын, 1990 оноос Залуучуудын өргөн чөлөө, 2001 оноос дахин Ж.Самбуугийн гудамж хэмээн нэрлэсэн
байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.