“Халамжаас хөдөлмөрт-бид бүтээлч Чингэлтэйчүүд” өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2021-10-29
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Бүтээлч Чингэлтэйчүүд 2024” арга хэмжээний хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, ажилд зуучлах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, байгууллага аж ахуй нэгжийн үйл ажиллагаа иргэдэд сурталчлах зорилготой “Халамжаас хөдөлмөрт” өдөрлөг зохион байгуулагдлаа.
 
Уг өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын төлөөлөл, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул нар оролцлоо.
 
Өдөрлөгийн үеэр ажил идэвхтэй хайж байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах, байгууллагууд ажлын байраа нээлттэй танилцуулах, иргэдийг ажилд зуучлах, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.