“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэбулган” ХХК-ийн бөмбөгөр худалдааны төвийн хамт олон нэгдлээ
Үйл явдал
/
2021-11-02
Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан “Эрдэнэбулган” ХХК-ийн “Бөмбөгөр” худалдааны төвийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэж дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хайрхан хөгжлийн төвийн орчимд 300 ширхэг мод суулгалаа.
 
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
 
Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.