“Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” явган алхалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-10-27
Эрүүл Мэндийн Яам, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Монголын Диабитын холбоо, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв , Биеийн тамир спортын хороо, "Орбис" ОУБ хамтран “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр”, “Дэлхийн алхалтын өдөр”-ийг угтан “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ АЛХАМ АЛХМААР” сэдвээр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН–ЗҮРХ УУЛ” маршрутаар нийт 10 км зайд зохион байгуулж дүүргийн 1-19 дүгээр хороодын 200 гаруй идэвхитэй иргэд, албан хаагчдыг оролцуулсан явган алхалтыг зохион байгууллаа.
 
Тус алхалтад Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, Биеийн тамир спорт хорооны мэргэжлийн багш, чиглүүлэгч нар явган алхалтад оролцогчдод хөтөлбөрийг танилцуулж алхалтын дүрэм, аюулгүй байдлын зааварчилгааг өгч, цар тахлаас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжилтын дэглэмийг баримтлан 09:00-16:00 цагийн хооронд алхлаа.
 
Нийт оролцогчдын дунд “Нисдэг таваг” шидэлтийн тэмцээн зохион байгуулж:
I байранд 17-р хорооны баг тамирчид
II байранд 12-р хорооны баг тамирчид
III байранд 1-р хорооны баг тамирчид тус тус шалгарч “Өргөмжлөл”, “Мөнгөн” шагналаар шагнав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.104.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.