Хорт хавдрын тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний зардлыг даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцна
Үйл явдал
/
2021-10-26
Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоол хэрэгжсэнээр эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдсэн юм.
 
Үүний нэг болох хорт хавдрын тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний зардлыг даатгалын сангаас 100 хувь бүрэн хариуцаж хорт хавдрын мэс засал, туяа, химийн бай эмчилгээ зэрэг өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг даатгуулагч-иргэн 100 хувь ЭМД-аараа авах боломжтой болсон.
 
Өвчтөн болон түүний ар гэрийнхэнд санхүүгийн эрсдэл дагуулдаг эдгээр тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцдаг болсноор зөвхөн даатгуулагчдад таатайгаар нөлөөлөөд зогсохгүй төсвийн санхүүжилттэй эмнэлгийн байгууллагын хөгжил, дэвшилд ч эерэг үр дүн авчирч байгааг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.