ХӨСҮТ таван давхраас 36 настай эрэгтэй  унаж нас баржээ
Үйл явдал
/
2020-11-11

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тавдугаар давхрын цонхоор хүн унаж нас баржээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр  Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 07:28 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Талийгаач тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй аавыгаа  сахидаг байсан гэх бөгөөд хэргийн одоогоор шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.