ЖДҮ-гийн “ХУЛГАЙЧ” Ц.АМАРСАНАА  УБДС-д ирэнгүүтээ МӨНГӨӨР БОРОО ОРУУЛЖ нэг өдрийн дотор 100 саяын ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
2 цаг 13 мин

Барилгын хөгжлийн төвийн захирал байхдаа ах дүү нартаа давуу байдал олгон Яармагт 2000 айлын орон сууц барих зөвшөөрөл өгсөн байж болзошгүй этгээд бол Ц.Амарсанаа гэгч нөхөр. Тодруулбал, төрсөн ах Ц.Амарсайхан, мөн төрсөн ах Ц.Амаржаргал, Амаржалгалын хүү А.Билгүүн нарын барилгын бизнесийг дэмжиж Яармагт 2000 айлын орон сууц барих ажилд нь “ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН” зөвшөөрөл олгосон байж болзошгүй тухай нэгэн хэвлэлд саяхан гарсан ч тухайн мэдээллийг "чимээгүйхэн дараад" өнгөрүүлчихсэн "сүйхээтэй" эр. Энэ мэтээр өөрийн тарьсан балагаа "аргалж", ах дүүстэйгээ хуйвалдсан муу муухай зүйлээ "хав дараад" өнгөрүүлж буй нэгэн. 

Хөвсгөлийн гаралтай энэ эрхэм 2017 онды ЖДҮ хөгжлүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “ИХ-УЛС” ХХК-иараа 680 сая төгрөгийн зээл авч, бусдын боломжийг хулгайлсан этгээд. Гэвч хариуцлага хүлээхийн оронд АЛБАН ТУШААЛАА сэлгэж АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР НАРГИЖ явна.

Албан тушаалаа сэлгэж гэсний учир нь “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар найман жил ажиллаж сар бүр тогтмол ТАВАН САЯ төгрөг халааслаж байгаад 2024 оны 09 сарын сүүлээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮГ-т мөн л захирлаар ирчихсэн зөөлөн суудалд “чихээ дэлдийлгэн, духаа үрчийлгэн” суугаа нэгэн.

ХААС-ийг “НЯЛТЛАН БОДОГЧ” мэргэжлээр дүүргэсэн тэрбээр даргын тэнгэртэй эр аж. 2007-2011 онд “Асгат” НӨҮГ-ын дарга, 2011-2016 онд “Өсвөр-Үе хүнс” НӨҮГ-ын дарга, 2016-2024 оны 09 сар хүртэл “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын даргаар ажилласан бол Хөвсгөлийн гишүүдийн лоббигоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮГ-ын захирал болсон.

“Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэгчээр ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнхэн ЯДАРСАН ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ГАРЫНХАА САЛААГААР УРСГАЖ байгаа нь харамсалтай.

 “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.АМАРСАНААГИЙН  “МӨНГӨН БОРОО” оруулсан мэт ТУШААЛУУД...

  • 2024 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/174 тоот тушаалаар 19,960 мянга, А.175 тоот тушаалаар 19 сая 960 мянга, А/176 тоот тушаалаар 19 сая 960 мянга, А./177 тоот тушаалаар 19 сая 960 мянга, А/178 тоот тушаалаар 19 сая 960 мянга нийт 99 сая 800 мянган төгрөг зарлагадах тушаалыг НЭГ ӨДРИЙН ДОТОР хийсэн байна.
  • 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зардал гаргах тухай А/184 тоот тушаалаар богино хэмжээний АНИМЕЙШН БҮТЭЭХ зардалд 4 сая 950 мянга, А/185 тоот тушаалаар 4 сая 950 мянга, А/186 тоот тушаалаар 19 сая 960 мянган төгрөг зарлагадах шйидвэрийг тус тус гаргасан байна.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.АМАРСАНААГИЙН ядарсан иргэдийн төлсөн ТАТВАРЫН МӨНГИЙГ ГАРЫН САЛААГААРАА УРСГАЖ БУЙ мэт ГЭРЭЭНҮҮД...

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 11 дүгээр сарын 05-нд 01/106 тоот гэрээгээр “Дулааны эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүйгээс гарах хүндрэл асуудлыг харуулсан иргэд хэрэглэгчдэд зориулсан богино хэмжээний анимейшн бүтээх” гэрээг 4 сая 950 мянга төгрөгөөр байгуулж, хамтрагч байгууллагын ХААН БАНКНЫ 50705166.. тоот данс руу мөнгийг нь шилжүүлжээ.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/93 тоот “ВИЗЛИС ВИЗАРД” ХХК-ийн захирал М.Маргадтай “Дулааны зөв зохистой хэрэглээг сурталчилсан богино хэмжээний видео контент” бүтээх ажил гүйцэтгэх  19 сая 960 мянган төгрөгийн зардалтай гэрээ байгуулж, Голомт банкны 2025128649 тоот данс руу 5 сая төгрөгийг шилжүүлжээ.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/94 тоот хамтран ажиллах гэрээг “ХЯЗГААРГҮЙ ЗЭРЭГЛЭЛ” ХХК-ийн захирал Б.Ариунтуяатай байгуулж, 19 сая 960 мянган төгрөгийг тус компанийн Голомт банкны 3455141321 тоот данс руу шилжүүлсэн.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/95 тоот хамтран ажиллах гэрээг “БЛЕЙК СТАР АЛЬФА” ХХК-ийн захирал А.БАДРАХТАЙ байгуулж 19 сая 960 мянган төгрөгийг тус компанийн Голомт банкны 2105204140 тоот данс руу шилжүүлсэн.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/96 тоот хамтран ажиллах гэрээг “МАЙНРИМЕК” ХХК-ийн захирал Ц.СУМЪЯАБАЗАРТАЙ байгуулж 19 сая 960 мянган төгрөгийг тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 803007118 тоот данс руу шилжүүлжээ.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/97 тоот хамтран ажиллах гэрээр “ОГМЕНТ” ХХК-ийн захирал Г.Баярмагнайтай байгуулж тус компанийн Голомт банкны 2715136120 тоот данс руу 19 сая 960 мянган төгрөг шилжүүлсэн.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 17-нд 01/105 тоот хамран ажиллах гэрээг “ЭНХАНСМЕНТ” ХХК –ийн захирал М.Маргадтай байгуулж 19 сая 960 мянган төгрөгийг тус компанийн Голомт банкны 2715136123 тоот данс руу шилжүүлжээ.
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Ц.АМАРСАНАА 2024 оны 10 дугаар сарын 30-нд 01/103 тоот хамтран ажиллах гэрээг “ЖЭНИАС АУЭЛ” ХХК-ийн захирал Э.ТҮВШИНСҮРЭНТАЙ “Богино хэмжээний анимэйшн бүтээх” ажлыг гүйцэтгүүлэхээр 4 сая 950 мянган төгрөгийг тус компанийн ХХБ-ны 431040920 тоот данс руу шилжүүлжээ.

Барилгын хөгжлийн төвөөс “гэв гэнэт” буурь сэлгэсэн НЯГТЛАН БОДОГЧ Ц.АМАРСАНАА “Дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн санхүүг ийнхүү ӨӨРИЙН ДУРААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ “мөнгөөр бөөлжиж” байгааг ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН олзуурхаж хардагсан бол ГОГДУУЛАХ НЬ БҮҮХЭН ДЭЭЛЭЭ НӨМРӨХ ч багадах вий...!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.91.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.