Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа
Үйл явдал
/
2021-11-04
“Хүний нөөц, нийгмийн баталгаа 2024” арга хэмжээний хүрээнд нийгмийн баталгааг хангах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон байрны дэмжлэгт дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад батламж гардууллаа.
Батламжийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
✅Эрүүл мэндийн төвийн Хүлээн авах, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Я.Тунгалагсэлэнгэ
✅ Эрүүл мэндийн төвийн Мэдрэлийн тасгийн асрагч А.Болор-Эрдэнэ
✅ Эрүүл мэндийн төвийн Хүлээн авах, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Ж.Буяннэмэх
✅ "Мэндцолмон" Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Энх-Амгалан
✅ "Шэжиддуг" Өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Т.Жаргал нар дүүргийн Засаг даргаас батламжаа гардаж авлаа.
Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн тусламж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч ажилчдын ажиллах нөхцөлд анхаарч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийхээр төлөвлөсөн. Тухайлбал дүүргийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт хийж, эрүүл мэндийн төв эмнэлэг барих болсныг хэлсэн үгэндээ дурдлаа. Цаашид ч эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно гэдгээ энэ үеэр хэллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.