Л.Нинжжамц: Санхүүгийн боловсролоо дээшлүүл, ХАРТАЙ эхнэр, нөхрүүд шиг хардахаа БОЛЬ
Үйл явдал
/
2020-11-24
Л.Нинжжамц: Намайг гүтгэсэн хүмүүс уучлалт гуйх ёстой
МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилчид захирал Л.Нинжжамц бүхий удирдлагын багтайгаа үл ойлголцол үүсгэж, улмаар захирал Л.Нинжжамц суудлаасаа буусан билээ. Тэгвэл тэдний маргаан эцэслэгдээгүй байгаа бөгөөд, уран бүтээлч, ажилчид цахим орчинд шууд дамжуулалт хийж өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан билээ. Тэгвэл МҮОНРТ-ийн захирал асан Л.Нинжжамц өөрийн цахим хуудаснаа тэрхүү бичлэгийн талаар сэтгэгдэлээ хуваалцсан байна.
"Дөнгөж сая 2020/11/23-ны 19:00 цаг орчимд лайв хийлээ. Би ажлын байрны бэлгийн дарамтыг хэн нэг хүнд үзүүлж байгаагүй Би Алтан төл шагналыг 3 сая төгрөгөөр малчдад зарж байгаагүй.
 
Монгол улс ардчилсан, үндсэн хуультай орон. Хэн нэгний нэр хүндийг унагаж, гүтгэж доромжлохдоо баримттай, нотолгоотой, шүүхийн өмнө үнэнээ өчих эрхзүйн чадамжтай байх ёстой. "Алтан төлийн эзэн" шагналыг олгохдоо 3 сая төгрөгөөр малчдад зарсан гэж н.Туул, н.Пүрэв гэх нэр бүхий хүмүүс намайг гүтгэж, олон нийтийн сүлжээнд шууддамжуулалт хийж миний нэр төрд халдсан. Энэ 2 хүнийг шүүхэд гомдол гаргасан болно. Хийж байгаа лайвдаа энэ хоёр хүнийг биш 600 хүнийг дуудсан гэх худал ташаа мэдээлэл тарааж байгаад маш их харамсаж байна. Энэ гомдлоо би 2020 оны 10-р сард Баянгол дүүргийн иргэний шүүх, цагдаад гаргасан болно. Энэ гаргасан гомдол цар тахлаас өмнө өгсөн гэдгийг хэлье. "Хамт олон" гэдэг нэр үгийг нохойд барьдаг мод мэт хэсэг бүлэг хүмүүс ашиглаж, урдаа барьж намайг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, "Алтан төл" гэдэг шагналыг 3 сая төгрөгөөр зарсан гэж ноцтойгоор гүтгэсэн болно.
Олон нийтийн, ажиллагсдын нэр барьж, баримт, нотолгоогүй асуудлаар гүтгэсэнд маш их харамсаж байна. Би энэ байгууллагыг удирдахдаа гарт барьж, нүдэнд харагдах өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийг авчирсан юм. Миний хийсэн бүтээсэн ажил телевизийн түүх болоод бичигдэж үлдсэн. Өнөөдөр харлуулавч, хийсэн ажил, бүтээн байгуулалт, HD болгосон түүх, спорт, гэр бүл, гадаад сувгууд гээд ирээдүйд <Гэрэлт цамхаг> мэт гэрэлтэн үлдэх болно. 
 
Амны дор хагархайтай нь би гэсэн шиг аашилж, авирлаж болохгүй ээ. Эрхзүйн боловсролоо дээшлүүл. Санхүүгийн боловсролоо дээшлүүл. Хартай эхнэр, нөхрүүд шиг хардахаа боль. Зогсоо.
Ажлын байрны бэлгийн дарамт гэж гүтгэж байхдаа тэр хүмүүсийн ард эхнэр, нөхөр, хүүхдүүд байгаа гэдгийг бодож ярих ёстойгоо тухайн хүн эрхзүйн хувьд ойлгож байх ёстой. Хамт олны нэр барьж хүмүүсийг гүтгэж, доромжлохоо болиоч ээ. Надад гэр бүл, үр хүүхэд бий. Хүний олноор хүн барьж иддэг хогийн ажлаа болио Нараа, Туул хоёроо...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.15.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.