Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээнэ
Үйл явдал
/
2020-07-22
Аймгийн Орон нутгийн төсөв болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр Дорнод аймагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
 
2020.07.21-ний өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв"-ийн засварын ажил болон бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгарч буй зарим асуудалд үүрэг чиглэл өгч ажиллалаа.
 
Жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэнд тулгардаг гол асуудал бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ажлын байр юм. Энэхүү асуудлыг шийдэж өгснөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа сайжруулах, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэж байна. Тус төв нь 7 дугаар баг буюу Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар байрлаж байсан хуучин байранд байрлана. Эхний ээлжинд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч 12 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.