Ковидын үед ХӨРӨНГӨ ОРЛОГО нь ОГЦОМ ӨССӨН Х.Хэрлэн УБТЗ-ын дарга болохоор УЛАЙРЧ явна уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-26

Монгол улсын Ерөнхий сайд, шадар сайд нар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар өнөөгийн ашигт малтмалын газрын дарга Х.Хэрлэнг томилуулахаар оросын талаас гуйсан байна. Х.Хэрлэн нь УБТЗ-ын даргад тавьж байгаа оросын талын шаардлагуудыг хангахгүй байна. Оросын тал нь УБТЗ-ын дарга нь ажлын туршлагатай, байгууллагаа дотоод, гадаадад төлөөлөх нэр хүндтэй, авилгатай холбоотой асуудалд оролцоогүй нэр цэвэр хүнийг томилохыг эрмэлзэж байгаа. 

Улс төр бизнесийн хүрээнийхэн түүнийг “Кадастр”-ын  Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг андахгүй. Тэгвэл Х.Хэрлэн дарга агентлаг, газрын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна. Х.Хэрлэн 2017 оноос хойш дөрвөн жил Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байна. Гэтэл 2017 онд 115 сая төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд  1.4 тэрбум төгрөг болж огцом өсчээ. Харин гэр бүлийн гишүүд  сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Мөн тэрээр 2.5 тэрбумын үнэлгээтэй оффис, авто зогсоолтой. 430 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр,Land Rover, Range Rover- 1 машинтай. 425 сая төгрөгийн үнэт эдлэл. 1.1 тэрбумын хадгаламжтай. Эйч Ти Эм, Герман цонх, Эрдэнэс таван толгой компанид багагүй хувьцаа эзэмшдэг. Бусад газрын дарга жилдээ 30 хүрэхгүй сая төгрөгийн орлоготой байхад Х.Хэрлэн дарга жилийн 1.4 тэрбум төгрөгийн орлоготой хэмээн ийнхүү ХОМ-дээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.151.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.