ШАТРЫН дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Н.Содбилэгт хүү тэргүүлж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-26

Грек улсын Родес хотод зохион байгуулж буй насанд хүрэгчдийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, Сурагчдын шатрын дэлхийн аварга, 12 настай Наранболдын Содбилэгт хошуучилж байна.  Тэрээр 1700 рэйтингтэй ангилалд найман өрөг тоглож 7.5 оноотойгоор тэмцээнийг тэргүүлж байгаа юм. Уг ангилалд дөрвөн тивийн 75 шатарчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний сүүлийн буюу 9 дэх өрөг эхэлнэ гэж түүний аав мэдээлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.