Иргэн Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг шалгуулахаар АТГ-т хандлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-26

"АСА" циркийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нарыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, мэдээллийг өнөөдөр Авлигатай тэмцэх газар өгч байна. 

Шүүхэд яллах дүгнэлт үйлдэхээр шилжүүлчихсэн байсан хэрэг тусгаарлалтад байгаа. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод энэ хэргээ хамгаалсан бол “уучлаарай” гэе. Тийм зүйл байхгүй. Монголын шүүхээр Х.Баттулга шалгуулсны дараа иргэд шалгуулаарай. Циркийг хууль бусаар дүү нартайгаа нийлж худалдаж авсан Д.Сумъяабазарын үнэнийг илчлэх цаг болсон. Тэгээд эрэмбээрээ араас нь би шалгуулна.

Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.

Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна. Үндэсний аудитын газраас Хөрөнгө оруулалтын банкны дүгнэлтийг ил болгохыг шаардаж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.