"Говийн гайхамшигт ЗУРГАА" тавдугаар уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болно
Үйл явдал
/
2021-10-26
 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар цөл, цөлөрхөг хээрийн экосистемийн төлөөлөл болсон ховор амьтдын хамгаалалд талуудыг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6 (GG-6)” санаачилгыг 2016 онд эхлүүлсэн.
 
"Говийн гайхамшигт 6"-д хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, Монгол бөхөн зэрэг дэлхийн хэмжээнд ховор, нэн ховор зүйлүүд ордог.
 
2021 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд "Говийн гайхамшигт 6 (GG-6)" тавдугаар уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдах гэж байна.
"Говийн гайхамшигт 6" амьтдыг хамгаалахад талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг уулзалт, зөвлөгөөнийг БОАЖЯ, ДБХС Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулна.
 
Уулзалт, зөвлөгөөнд Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Ховд аймгийн төлөөллүүд хүрэлцэн ирж оролцоно.
Дашрамд дурдахад Монгол улсын нутаг дэвсгэрт хулан 36000-45000, мазаалай 36-50, хавтгай 700, тахь 800, хар сүүлт 60000, Монгол бөхөн 8500 тоо толгой амьдарч байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.163.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.