Монгол-Тайландын тоглолтод Б.Балжинням гоол орууллаа
Үйл явдал
/
2021-10-26

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж 1-1 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын эхэнд гоол алдаж 1-0 харьцаагаар хожигдож явсан манай шигшээ багаас Б.Балжинням 76 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан. Тайландын шигшээ багийн бүрэлдэхүүнд Европ тивд тоглодог хэд хэдэн тоглогч байдаг бөгөөд хэсгээ толгойлж оролцож байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.14.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.