Уул уурхайн бүтээгдэхүүний ЭКСПОРТ ӨСЧ байна
Үйл явдал
/
2021-10-27

Сүүлийн долоо хоногийн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд нийт 3,046 автомашин, 982 вагон нүүрс хилээр нэвтэрсэн байна. Үүнийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад автомашинаар тээвэрлэсэн экспорт 11,2 хувь, төмөр замаар тээвэрлэсэн экспорт 77,3 хувиар тус тус өссөн байна.

Мөн он гарснаас хойшх хугацаанд /2021.01.01-10.21/ нийт 1,071.4 мян.тн зэсийн баяжмал, 6,129.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ дунджаар 10.013.3 ам.долларт хүрсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.