ӨМНӨГОВЬ: Эмч, эмнэлгийн ажилтнуудад цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэв
Үйл явдал
/
2021-10-27
Аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой Комиссын дарга Р.Сэддорж 2021 оны 10-р сарын 25-ны өдөр БОЭТ-ийн эмч ажилтнуудтай уулзаж, Халдвартын тасаг, Ковидын 75 ортой эмнэлэг, нэмэлт ор дэлгэсэн 90 ортын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр очиж танилцан, эмч ажилчдын ажиллаж байгаа орчин, өвчтөнүүдийн биеийн байдал, тэдний санал хүсэлт сэтгэгдэлийг сонсон "Улаан бүс"-д орж ажиллалаа.
 
Цар тахал, /Ковид 19/ халдварын "Дельта" хувилбар тархалт ихтэй халдварлаж, өдөрт 200-аас дээш хүн халдвар авч байгаа дэгдэлтийн энэ цаг үед Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбарынхан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаад талархаж байгаагаа аймгийн Засаг дарга илэрхийлэн тус салбарын бүх эмч ажилчдад цалингийн 20% нэмэгдэл олгохоор шийдвэрлэснээ хэллээ.
 
Мөн БОЭТ-д гал тогооны нэмэлт хэрэгсэл, 90 ортын эмнэлэгт иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж, амьсгал дэмжих аппарат нэмж 10-г, түргэн тусламжийн тасагт хамгаалах хувцас хэрэгсэл шкаф, 175 ширхэг хөнжил цагаан хэрэглэл, агаарын урсгал хааж улаан ногоон бүсийг тусгаарлах вакум хаалт, 90 ортын эмнэлгийн сантехник, тог цахилгаан зэрэг тулгамдсан олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
 
✅Цогт-Овоо сумын ЭМТ-ийн эмч ажилчдын илүү цаг олгох
✅Гурвантэс сум дахь PCR лабораторийн засварын ажлыг шийдэхээр боллоо.
 
 
 
Эх сурвалж: ОНХА
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.